АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Туркийн Анкара хотод болох НАТО-гийн жил тутмын дээд хэмжээний уулзалтад оролцохоор төлөвлөж байна. Тэрээр энэхүү айлчлалынхаа хүрээнд олон улсын цэргийн эвслийн гишүүн орнуудад тодорхой шаардлага тавихаар зорьж байна.
Өнгөрсөн онд болсон уулзалтын үеэр Дональд Трамп НАТО-гийн холбоотнуудаа батлан хамгаалах салбарын зардлаа нэмэгдүүлэх асуудлаар ятгаж, тодорхой амлалтуудыг авч чадсан билээ. Тэгвэл энэ удаагийн уулзалтаар түүний гол зорилго нь тухайн улс орнууд өгсөн амлалтаа хэрхэн биелүүлж байгаад хяналт тавьж, амлалтуудаа хэрэгжүүлэхийг шаардах явдал юм.
НАТО буюу Умард Атлантын гэрээний байгууллага нь гишүүн орнуудын аюулгүй байдлыг хангах зорилготой олон улсын цэргийн эвсэл бөгөөд гишүүн орнууд батлан хамгаалах зардлаа тодорхой түвшинд байлгах үүрэг хүлээдэг. Ерөнхийлөгч Трампын хувьд өнгөрсөн хугацаанд холбоотнуудынхаа цэргийн зардлыг нэмэгдүүлэх асуудлыг тууштай хөндөж ирсэн билээ.