АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп тус улсын армийн сэтгэцийн эмч асан Нидал Хасаныг буудан хороох замаар цаазаар авах шийдвэрийг баталсан талаар Пентагон даваа гарагт мэдээллээ.
АНУ-ын Батлан хамгаалахын сайд Пит Хегсет уг шийдвэрийг Ерөнхийлөгчид санал болгосон бөгөөд Ерөнхийлөгч Дональд Трамп түүний саналыг үндэслэн буудан хороох ялыг баталжээ.
Нидал Хасан нь 2009 онд Техас муж дахь Форт Хүүд (Fort Hood) цэргийн баазад зэвсэгт халдлага үйлдэж, 13 хүний амь насыг хохироон, хорь гаруй хүнийг шархдуулсан юм.
Энэхүү цаазын ялыг гүйцэтгэх нь АНУ-ын зэвсэгт хүчний хувьд 1961 оноос хойшхи анхны тохиолдол болох ажээ.