Дэлхийн алдарт дуучин Тейлор Свифтийн дуунуудыг Дональд Трампын багийн TikTok хуудаснаас устгасан үйл явдал олны анхаарлыг татаж байна. Тодруулбал, Трампын баг саяхан АНУ-ын Ерөнхийлөгч гэргий Меланиагийн хамт салют үзэж буй бичлэгийг Тейлор Свифтийн 2020 оны «August» дуутай хамт байршуулсан байв.
Тус бичлэгийн тайлбарт «Тейлор Свифт биднийг түүний дууг ашигласанд маш их баяртай байх болно гэдэгт итгэлтэй байна» хэмээн бичсэн байсан ч одоо уг бичлэг дээр «Энэ дууг ашиглах боломжгүй» гэсэн бичиг гарч ирж байна. Мөн Трампын багийн өмнө нь нийтэлсэн «Father Figure» болон «Opalite» дуунуудыг ашигласан бичлэгүүдээс ч дууг нь авчээ. Одоогоор Тейлор Свифт энэ асуудлаар ямар нэгэн тайлбар хийгээгүй байна.
Тейлор Свифт болон Дональд Трамп нар өмнө нь хэд хэдэн удаа зөрчилдөж байсан түүхтэй. 2024 оны сонгуулийн үеэр Трамп түүнийг «ер бусын үзэсгэлэнтэй» хэмээн магтаж байсан ч улс төрийн байр суурийг нь «жүжиг» гэж нэрлэж байв. Мөн Трампын Truth Social хуудсанд Свифт түүнийг дэмжиж буй мэт хиймэл оюун ухаанаар бүтээсэн хуурамч зургууд гарч байсан бөгөөд үүний дараа Свифт Камала Харрисыг албан ёсоор дэмжсэнээр Трамп «Би Тейлор Свифтэд үзэн яддаг» хэмээн бичиж, түүнийг «үнээ төлнө» хэмээн сүрдүүлж байсан удаатай.
Свифтээс гадна Ариана Гранде, Кеша, The Rolling Stones, Адель, Нил Янг, ABBA, Селин Дион, Foo Fighters зэрэг олон уран бүтээлчид өөрсдийн бүтээлийг Трампын баг зөвшөөрөлгүй ашигласанд эсэргүүцлээ илэрхийлж байсан тохиолдлууд бий.