АНУ-ын Дээд шүүх тус улсын ерөнхийлөгч асан Дональд Трампын гаргасан давж заалдах хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон шийдвэр гаргалаа. Энэхүү шийдвэр нь И Жин Кэрроллын нэхэмжлэлтэй бэлгийн хүчирхийллийн хэрэгтэй холбоотой юм.
Шүүхийн энэхүү шийдвэр гарснаар Дональд Трамп нь И Жин Кэрроллд 5 сая ам.долларын нөхөн төлбөрийг төлөх үүрэгтэй болж байна. Өмнө нь шүүхээс түүнийг энэхүү хэмжээний нөхөн төлбөрийг төлөх ёстой хэмээн шийдвэрлэж байсан юм.