Дэлхийн поп хөгжмийн ертөнцийн од, “Levitating”, “Don't Start Now” зэрэг хит дуугаараа танигдсан Дуа Липа болон Британийн алдартай жүжигчин Каллум Тернер нар хайр сэтгэлийнхээ холбоог дахин нэгэн баярт үйл явдлаар баталгаажууллаа. Хосууд энэ оны тавдугаар сард Лондон хотноо цомхон хүрээнд анхны хуримаа хийж байсан бол энэ удаад Италийн үзэсгэлэнт Сицили арал дээр хоёр дахь хуримын ёслолоо зохион байгуулсан байна.
Каллум Тернер нь “Fantastic Beasts” цуврал болон “Masters of the Air” зэрэг бүтээлүүдээрээ олонд танигдсан чадварлаг жүжигчин юм. Тэдний харилцаа өнгөрсөн оноос эхлэн олон нийтийн анхааралд өртөж, папарацци нарын дуранд байнга өртөх болсон билээ. Хосууд хувийн амьдралаа аль болох нууцлахыг хичээдэг ч энэ удаагийн баярт үйл явдал нь гадаадын хэвлэлүүдийн анхаарлын төвд байлаа.
Сицилийн нарлаг эрэг дээр зохион байгуулагдсан энэхүү ёслол нь хосуудын хувьд гэр бүл, дотны найз нөхдийнхөө хүрээнд тэмдэглэсэн дурсамжтай мөч болсон бололтой. Дуа Липагийн хувьд уран бүтээлийн завгүй хуваарийн хажуугаар ийнхүү хувийн амьдралдаа чухал алхам хийж байгаа нь шүтэн бишрэгчдийнх нь зүгээс ихээхэн дэмжлэг авч байна.