“Дунд насны хямрал” (mid-life crisis) хэмээх хэллэг нь харьцангуй шинэ ойлголтод тооцогддог.

Энэхүү хэллэгийг анх Канадын Эллиот Жак (Elliot Jacques) гэгч 1965 онд бичсэн “Death and the Mid-life Crisis” нэртэй өгүүлэлдээ ашиглаж, анхлан гаргаж иржээ.

Түүний тайлбарласнаар, энэ үед хувь хүн нас бие гүйцэж өсөхөө больж, харин өтөлж эхэлдэг байна. Ингэснээр гадаад орчны цоо шинэ нөхцөл байдалтай нүүр тулах шаардлага үүсдэг аж.

Түүнчлэн насанд хүрсэн үеийн эхний шат нэгэнт ард хоцорч, гэр бүл болон ажил мэргэжил тогтворжин, эцэг эх нь ч тодорхой хэмжээнд хөгширсөн байдаг хэмээн уг ойлголтод өгүүлжээ.