Америкийн алдартай дуучин D4vd-ийн гэрт хийсэн үзлэг шалгалтын үеэр ноцтой гэж үзэхээр баримтууд илэрчээ. Түүний гэрийн гараашны хэсгээс цус байж болзошгүй толбо олон тоогоор илэрсэн тухай шүүх хурал дээр мэдүүлсэн байна.

Энэхүү мэдээллийг Лос-Анжелесийн цагдаагийн газрын Шүүх шинжилгээний хэлтсийн мэргэжилтэн, гэрч Лорен Уоллес өгчээ. Тэрээр дуучны гэрт үзлэг хийхэд оролцсон шүүх шинжээч бөгөөд шүүх хурлын хоёр дахь өдөр индэр дээр гарч, өөрийн ажиглалт болон шинжилгээний үр дүнг танилцуулсан байна.

Одоогоор уг хэргийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэл үргэлжилж байгаа бөгөөд шүүх хурал үргэлжилсээр байна.