Америкийн дуучин D4vd-ийн өмнө нь нийтэлж байсан бичлэг цахим сүлжээнд дахин тархаж, олны анхаарлыг татаж эхэллээ. Уг бичлэг дээр дуучин залуу хуурамч цусаар толбо болсон цамц өмссөн байх бөгөөд энэ нь түүний шинэ цомгийн сурталчилгааны нэг хэсэг байжээ.

Гэвч энэхүү бичлэг одоо цаг үеийн хувьд онцгой анхаарал татаж байна. Учир нь D4vd нь Селеста Ривас-ын амь насыг хөнөөсөн хэрэгт буруутгагдаж, шүүх хурлынхаа өмнөх бэлтгэл үеийг өнгөрүүлж байгаа юм. Жинхэнэ нэр нь тодорхойгүй байгаа дуучны энэхүү хуурамч цустай дүрс бичлэг нь түүнийг шүүх хурлыг хүлээж буй энэ үед цахим орчинд олон нийтийн ярианы сэдэв болоод байна.