Америкийн алдартай R&B дуучин, хөгжмийн зохиолч Ne-Yo-г шүүхэд өгсөн тухай мэдээлэл гарлаа. Түүнийг хүргэлтийн ажилтан эмэгтэй Доминик Брижетт шүүхэд нэхэмжлэл гаргаж, дуучны нохой өөрийг нь хазсан хэмээн буруутгасан байна.
Хэрэг явдал 2025 оны 7-р сарын 12-ны орчимд Жоржиа мужид болсон гэж нэхэмжлэлд дурджээ. Доминик Брижеттийн мэдэгдэж байгаагаар, тэрээр дуучны гэрт илгээмж хүргэж өгөхөөр очсон үед уг халдлага гарсан байна. Тэрээр дуучны нохойг өөрийг нь хэрцгийгээр халдсан гэж үзэж байгаа аж.
Одоогоор энэ хэргийн талаарх шүүхийн явц болон дуучин Ne-Yo-гийн зүгээс гаргасан албан ёсны хариу тайлбар тодорхойгүй байна.