Эбола вирус Дорнод Африкаас Нигери улсад зөөвөрлөгдөн бүртгэгдсэнтэй холбогдуулан Африк тивд өвчний дэгдэлт “ээдрээтэй” нөхцөл байдалтай тулгарч байгааг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ) анхаарууллаа.

Энэ нь тус тивийн баруун бүсэд Эбола бүртгэгдсэн анхны тохиолдол болж байна. Тодруулбал, Нигерийн нийслэл Абужа хотод Угандагаас ирсэн нэгэн дипломатчийн эхнэрээс уг вирус илэрсэн тухай тус улс мягмар гарагт зарласан юм.

Илэрсэн тохиолдол нь одоогоор Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улсад томоохон дэгдэлт үүсгээд буй Бундибугио (Bundibugyo) омгийн вирус болохыг тогтоожээ. Нигерийн Эрүүл мэндийн сайд Мухаммад Али Пейт пүрэв гарагт нөхцөл байдлын талаар мэдээлэл өгсөн байна.