Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын (ДЭМБ) тэргүүн Тедрос Адханом Гебрейесус Европ тивд нүүрлээд буй хэт халуун цаг агаарын нөхцөл байдлын талаар анхааруулга өглөө. Түүний мэдээлснээр, тус бүс нутагт үргэлжилж буй халууны улмаас 1,300 хүн амиа алдаад байна.
Энэхүү цаг агаарын эрс тэс үзэгдлийн үеэр Герман улсад агаарын температур 41.7 хэм хүрч, түүхэн дэх хамгийн өндөр үзүүлэлтийг бүртгэлээ. ДЭМБ-ын тэргүүн Тедрос Адханом Гебрейесус Европ тив нь ийм төрлийн хэт халуун цаг агаарын нөхцөл байдалд хангалттай бэлтгэлгүй байгааг онцлон сануулсан юм.