Франц улс дахин нэг халуун өдрийг угтаж байна. Тус улсад агаарын хэм эрс нэмэгдэж, хэт халалтын улмаас хүндхэн нөхцөл байдал үүсээд байгаа юм.
Цаг уурын төлөв байдлаас үзэхэд, халалтын давлагаа лхагва гарагт Баруун Европын бусад бүс нутгийг хамрах төлөвтэй байна. Үүний дараагаар халалт амралтын өдрүүдийг дамнан Европ тивийн зүүн зүг рүү тэлэхээр хүлээгдэж байна.