Европын холбоо болон БНХАУ-ын хоорондох худалдааны харилцаа эгзэгтэй үе дээр ирээд байна. Европын комисс Хятадын эсрэг худалдааны дайн зарлах бодолтой байгаагаа тодорхой илэрхийлэх боллоо.
Брюсселийн зүгээс "Хятадын шок 2.0" гэж нэрлэж буй асуудалд сөрөг арга хэмжээ авахаар төлөвлөж байна. Энэ нь Хятадын засгийн газрын татаасаар дэмжигдсэн цахилгаан автомашин, нарны эрчим хүчний хавтан болон батерейны импортын давалгааг хязгаарлахыг зорьсон үйлдэл юм. Энэхүү санаачилга нь одоо зөвхөн үгэн хэлбэрийн заналхийлэл төдий бус, удахгүй эцсийн шийдвэр гарах шатандаа орсон бололтой.
Худалдааны хурцадмал байдал
Шинжээчид Европын холбоо болон Хятадын хоорондох одоогийн худалдааны маргааныг 1970-аад болон 1980-аад оны үед Европ, Японы хооронд өрнөж байсан худалдааны зөрчилтэй харьцуулж байна. Тухайн үеийн нөхцөл байдалтай харьцуулахад одоогийн нөхцөл байдал нь худалдааны дайн эхлэхэд ойрхон байгааг харуулж байгаа юм.
Хэдийгээр Европын комисс Хятадын бүтээгдэхүүнийг зах зээлээсээ шахах сонирхолтой байгаа ч зарим байр суурь нь Европыг Хятадын дайсан биш, харин худалдааны түнш хэвээр үлдэх нь илүү ашигтай байж магадгүй гэдгийг онцолж байна. Гэсэн хэдий ч Европын зүгээс авах гэж буй энэхүү шийдвэр нь удахгүй болох үйл явдал болон хүлээгдэж байна.