Европын орнуудад зургаадугаар сарын сүүлээр болсон агаарын хэм огцом нэмэгдсэн үйл явдлын улмаас 10,000 гаруй хүн илүүдэл нас баралтад өртсөн болохыг албан ёсны мэдээлэл харууллаа. Тус тивд бүртгэгдсэн дээд амжилт тогтоосон халуун нь баруун хэсгийн улс орнуудыг бүхэлд нь хамарсан юм.
Европын өвчнөөс урьдчилан сэргийлэх, хянах төв болон Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын дэмжлэгтэйгээр үйл ажиллагаа явуулдаг EuroMOMO сүлжээнээс гаргасан тайланд дурдсанаар, нас барсан хүмүүсийн дийлэнх нь буюу 9,000 гаруй нь 65 болон түүнээс дээш насныхан байна.
Хэт халуун нь хүний биед үзүүлэх сөрөг нөлөөтэй бөгөөд гол төлөв наршилт үүсгэх эсвэл зүрх судас, амьсгалын замын өвчнийг улам хүндрүүлэх замаар хүний амь насанд аюул учруулдаг байна.