Европ тивд үргэлжилж буй хэт халалт зүүн зүг рүү шилжиж байгаа талаар BBC News мэдээллээ. Энэхүү цаг агаарын нөхцөл байдлын улмаас Германы зарим бүс нутагт агаарын температур 40 хэм хүрэх төлөвтэй байна.

Францын албаны хүмүүс энэ удаагийн хэт халалт зөвхөн өндөр настнууд төдийгүй залуучуудын эрүүл мэндэд ч ноцтой аюул учруулж байгааг онцлон анхааруулж байна. Тус улсад халалттай холбоотой нас баралтын тохиолдлууд залуучуудын дунд бүртгэгдэж эхэлжээ.

Цаг агаарын хүндрэлтэй нөхцөл байдал үргэлжилсээр байгаа тул оршин суугчдыг сонор сэрэмжтэй байхыг холбогдох байгууллагууд уриалж байна.