Европ тивд үргэлжилж буй хэт халалт зүүн зүгт шилжиж байна. Үүнтэй холбогдуулан Францын эрх баригчид халууны улмаас үүсэх эрсдэлээс сэргийлж, эрүүл мэндийн салбарын бэлэн байдлыг хамгийн дээд түвшинд хүргэлээ.
Францын албаны хүмүүсийн мэдээлснээр, тус улсад аагим халууны улмаас залуучуудын дунд нас баралтын тохиолдлууд бүртгэгдээд байна.
Үүний зэрэгцээ Герман улсын зарим бүс нутагт агаарын температур Цельсийн 40 хэмд хүрч болзошгүй байгааг цаг уурын урьдчилсан мэдээнд дурджээ.