Европ тивд үргэлжилж буй хэт халалт тээврийн салбарт томоохон сорилт учруулж байна. Агаарын хэм огцом нэмэгдсэний улмаас төмөр замын төмөр хайлж, авто замууд халуунд тэсвэр алдан эвдэрч, хотойх үзэгдэл гарч эхэлжээ.

Тээврийн салбарын албаны хүмүүс үүсээд буй нөхцөл байдлыг зохицуулахаар яаралтай арга хэмжээ авч байгаа ч нөхцөл байдал хүнд хэвээр байна. Энэхүү хямрал нь зөвхөн одоогийн нөхцөл байдлаар хязгаарлагдахгүй бололтой.

НҮБ-аас мягмар гарагт гаргасан шинэ тайланд дурдсанаар, ирэх арван жилүүдэд Европ, Төв Ази болон Хойд Америк бүс нутгуудад цаг агаарын эрс тэс үзэгдэл улам бүр нэмэгдэх төлөвтэй байна. Энэ нь дээрх бүс нутгуудын тээврийн системд цаашид илүү их дарамт учруулж болзошгүйг уг тайлан онцолжээ.