Европ даяар үргэлжилж буй хэт халалтын үеэр иргэдийн дунд төрөл бүрийн ташаа мэдээлэл, цуу яриа эрчимтэй тархах болжээ. Энэхүү нөхцөл байдалтай холбогдуулан DW агентлаг олон нийтийн анхаарлыг татаж буй асуудлуудад баримт шалгалтын ажлыг хийсэн байна.
Шалгалтын явцад олон нийтийн сүлжээгээр дамжин тархаж буй хэд хэдэн гол сэдвийг онцолжээ. Тухайлбал, сэнс асааж унтах нь хүний эрүүл мэндэд хортой гэх эрүүл мэндийн цуу яриа, агааржуулагчийн ашиглалттай холбоотой хуучирсан хууль тогтоомжийн тухай мэдээлэл, мөн уур амьсгалын өөрчлөлтийг үгүйсгэсэн хуурамч мэдэгдлүүд зэрэг нь багтаж байна.
DW-ийн мэдээлснээр, эдгээр нь халууныг далимдуулан тархаж буй ташаа мэдээллийн нэг хэсэг бөгөөд иргэдийг бодит баримтад тулгуурлан мэдээлэл авахыг сануулж байна.