Европын Холбоо (ЕХ) согтуугаар жолоо барихтай тэмцэх чиглэлээр шинэ, хатуу журам баталсан тухай Wired мэдээллээ. Энэхүү журмын дагуу ЕХ-ны гишүүн орнуудад худалдаалагдаж буй бүх автомашинд жолоочийн согтууруулах ундааны хэмжээг хэмжигч (alcohol interlock) суурилуулах боломжтой байх ёстой. Энэ нь 2050 он гэхэд согтуугаар жолоодохтой холбоотой бүх нас баралт, гэмтлийг арилгах ЕХ-ны зорилгын нэг хэсэг юм байна.

Согтууруулах ундааны хэмжээ хэмжигч нь жолоочийг асаахын өмнө амьсгалаа үлээлгэж, согтууруулах ундааны хэмжээ хэтэрсэн тохиолдолд машиныг асаах боломжгүй болгодог технологи юм. Одоогийн байдлаар энэ нь заавал байх шаардлагагүй, зөвхөн боломжтой байх ёстой. Гэхдээ цаашдаа бүрэн хэрэгжиж магадгүй юм.

Энэхүү шийдвэр нь Европын замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулах, согтуугаар жолоо барихтай холбоотой осол, гэмтэл, нас баралтыг бууруулахад чиглэсэн чухал алхам болж байна. ЕХ-ны зүгээс гишүүн орнууддаа энэхүү технологийг нэвтрүүлэхийг дэмжиж, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулах бусад арга хэмжээг хэрэгжүүлэхийг уриалж байна.

Монголд согтуугаар жолоо барих нь бас л том асуудал хэвээр байгаа. Энэ төрлийн технологийн дэвшлийг Монгол улсдаа нэвтрүүлэх талаар бодож үзэхэд гэмгүй санагдаж байна.