Европын холбоо Лхагва гарагт гишүүн орнууддаа хандан Украинд 45 тэрбум еврогийн (49 тэрбум ам.доллар) нэмэлт зээл олгох саналыг дэвшүүллээ. Энэхүү санхүүжилт нь Оросын дайн үргэлжилж буй энэ үед Киевийн 2027 оны төсвийн цоорхойг нөхөх зорилготой юм.

Ирэх онд Киевт тулгараад буй 70 тэрбум еврогийн санхүүгийн дутагдлын гуравны хоёрыг тус зээлээр шийдвэрлэхээр төлөвлөж байна. Брюссель үлдсэн санхүүжилтийг бусад дэмжигч талуудаас гаргуулахаар уриалах чиглэл барьж байгаа аж.

Мөн тус мэдэгдэлд “Энэхүү түрэмгийллийн дайн эхэлснээс хойш таван жилийн дараа Европ нэгдмэл хэвээр байна. Бид Украинд дэмжлэг үзүүлэх байр сууриндаа үргэлж үнэнч хэвээр байгаа бөгөөд...” хэмээн дурджээ.