Европын Холбоо гаднаас импортолж буй хямд өртөгтэй бараа бүтээгдэхүүнд 3 еврогийн татвар ногдуулахаар болсон байна. Энэхүү шийдвэр нь ихэвчлэн Хятадын онлайн худалдааны платформуудын зүгээс үзүүлж буй зах зээлийн өрсөлдөөнийг “шударга бус” хэмээн үзсэнтэй холбоотой ажээ.

Тус холбооны зүгээс авч буй энэхүү арга хэмжээ нь зах зээлийн тэнцвэртэй байдлыг хангах зорилготой бөгөөд үүнтэй ижил төстэй алхмыг АНУ-ын зүгээс өмнө нь хэрэгжүүлж байсан юм. Одоогоор Европын Холбооны орнууд руу чиглэсэн хямд өртөгтэй илгээмжүүдэд ийнхүү нэмэлт хураамж тооцох асуудал анхаарлын төвд байна.