Европын холбоо болон Хятад улс худалдааны салбарт үүсээд буй хурцадмал байдлыг намжаах зорилгоор сайдын түвшний шинэ платформыг албан ёсоор эхлүүллээ. Бельгийн нийслэл Брюссель хотноо үргэлжилсэн удаан хугацааны хэлэлцээний үеэр талууд хамтарсан мэдэгдэл гаргасан байна.

Европын холбооны зүгээс худалдааны тэнцвэргүй байдал, экспортын хяналт болон оюуны өмчтэй холбоотой маргаантай асуудлуудыг шийдвэрлэхэд аравдугаар сар гэхэд "бодит үр дүн" гаргах ёстой гэсэн хатуу байр суурийг илэрхийлжээ.

Хэлэлцээний хүрээнд талууд дөрвөн үндсэн чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцсон байна. Үүнд худалдаа, хөрөнгө оруулалтын тэнцвэртэй байдлыг хангах болон экспортын хяналтын асуудлууд багтаж байгаа юм. Энэхүү алхам нь хоёр талын хооронд үүсээд буй худалдааны зөрчлийг намжаах оролдлого хэмээн үзэж байна.