Европын комисс цэргийн насны Украины эрэгтэйчүүдэд олгосон хамгаалалтын статусыг цуцлах санал гаргажээ. Энэхүү санаачилга нь олон улсын анхаарлыг татаж байгаа бөгөөд Европын Холбооны гишүүн зарим улс орнууд энэхүү алхмыг дэмжиж байгаагаа илэрхийлсэн байна.

Мөн уг асуудалд Киевийн зүгээс ч мөн адил эерэг байр суурьтай байгаа аж. Одоогоор энэ нь зөвхөн санал болгосон түвшинд яригдаж байгаа бөгөөд цаашид хэрхэн хэрэгжих нь анхаарал татаж байна. Европын комисс, Украины эрчүүд болон Европын Холбооны гишүүн орнуудын байр суурь нэгдэж байгаа нь энэ асуудал хэрхэн өрнөхийг харуулах гол хүчин зүйл болоод байна.