Дуучин Жастин Бибер Нью-Йорк хотод зохион байгуулагдсан Fanatics Fest-ийн хүрээнд болсон Fanatics Games тэмцээнд оролцжээ. Энэхүү тэмцээнд тэрээр Том Брэди, Новак Жокович, Виктор Вембаньяма, Карл-Энтони Таунс зэрэг алдартай тамирчидтай нэг талбарт өрсөлдсөн байна.
Тэмцээний үеэр Жастин Бибер Сербийн мэргэжлийн теннисчин, 24 удаагийн Их дуулгын тэмцээний аварга Новак Жокович-ийг ширээний теннисний нэмэлт тоглолтод сорьсон нь үзэгчдийн анхаарлыг татав. Тоглолтын өмнө Бибер өөрийгөө "Би ширээний теннисний илүү сайн тоглогч. Тэр үүнийг мэднэ" хэмээн өөртөө итгэлтэйгээр мэдэгджээ. Гэсэн хэдий ч тоглолтын дараа Жокович өрсөлдөгчөө хүлээн зөвшөөрч, "Би Жастины спортын ур чадварыг дутуу үнэлснээ хүлээн зөвшөөрч байна" гэсэн бол Бибер ялагдлаа хүлээн авч, өрсөлдөгчөө хүндэтгэж буйгаа илэрхийлжээ.
Тус тэмцээний үеэр Бибер нийт дүнгээр тэргүүлж, 1 сая долларын шагналын эзэн болсон юм. Тэрээр шагналын мөнгөө өөрөө авахын оронд 500,000 долларыг тэмцээнд оролцсон 50 хөгжөөн дэмжигчид хуваан олгож, тус бүр 10,000 доллар өгсөн бол үлдсэн 500,000 долларыг буяны үйлсэд хандивлахаар шийджээ.
Энэхүү үйл явдлыг харуулсан "Fanatics Fest: All Access" нэвтрүүлэг одоогоор ESPN аппликейшнээр дамжуулан цацагдаж байна.