Олон нийтийн сүлжээний од, боксчин Жейк Пол зөвхөн PFL болон MVP (Most Valuable Promotions) байгууллагуудын нэгдлийн дараах удирдлагын ажилд анхаараад зогсохгүй, өөрөө ч ММА-гийн дэвжээнд тулалдах төлөвлөгөөтэй байна.

Баасан гарагт өгсөн ярилцлагынхаа үеэр тэрээр ирэх онд хийх тулааныхаа талаар ярьжээ. Жейк Пол ирэх онд болох тулааныхаа өрсөлдөгчөөр Нэйт Диаз эсвэл Майк Перри нарыг онцолсон байна.

Тэрээр PFL-тэй нэгдсэн MVP промоушныг удирдахын хажуугаар тамирчны хувиар ийнхүү өрсөлдөхөөр зэхэж байгаа аж. Одоогоор эдгээр тулаанууд албан ёсоор товлогдоогүй байгаа бөгөөд Жейк Пол өөрийн хүсэж буй өрсөлдөгчдийнхөө нэрсийг ийнхүү зарлаад байна.