АНУ-ын сагсан бөмбөгийн лигийн (NBA) алдартай тоглогчдын нэг болох Жеймс Харден одоогоор чөлөөт агент буюу аль нэг багтай гэрээ байгуулаагүй байгаа билээ. Тэгвэл тэрээр өөрийн ирээдүйн төлөвлөгөө болон хамтран тоглохыг хүсэж буй тоглогчийнхоо талаар сонирхолтой байр суурь илэрхийлсэн байна.

Тодруулбал, Жеймс Харден сагсан бөмбөгийн ертөнцийн супер од Леброн Жеймсийг төрөлх хот болох Кливленд рүүгээ эргэн ирж, хамтдаа тоглохыг хүсэж байгаагаа хэлжээ. Одоогоор Хардены хувьд ирэх улиралд аль багт харьяалагдах нь тодорхойгүй хэвээр байгаа бөгөөд түүний энэхүү мэдэгдэл нь спортын хүрээнийхний анхаарлыг татаад байна.