Хип хоп хөгжмийн хүрээний нэртэй подкаст хөтлөгч Жое Бадден (Joe Budden) реппер Дрейкийг (Drake) домогт уран бүтээлч Жэй-Зитэй (Jay-Z) нүүр тулан, бүрэн хэмжээний рэп баттл хийхийг хүсэж буйгаа илэрхийллээ.

Тэрбээр өөрийн “The Joe Budden Podcast” нэвтрүүлгийн Patreon-ий тусгай дугаарын үеэр хоёр репперийн хоорондох нууц далд үг хаясан сөргөлдөөний талаар ярьсан байна. Бадден тэднийг бие бие рүүгээ далд дохио илгээж байхын оронд шууд тулалдахыг харахыг хүсэж байгаагаа дурдаад, “Хөөе, Дрейк... Түүнийг өдөөдөх, бүгдээрээ хөгжилдөцгөөе” хэмээн хэлжээ.

Мөн Жэй-Зи шинэ цомог дээрээ ажиллаж байж болзошгүй гэсэн цуурхлыг тэрбээр онцолсон байна. Баддений хэлснээр, хэрэв энэ цуурхал үнэн байгаад Жэй-Зи шинэ цомог гаргахаар зэхэж байгаа бол тэр рэп хийхэд бэлэн байна гэсэн үг бөгөөд Дрейк түүнтэй тулалдаж ялах нь түүний уран бүтээлч, бичгийн чадварын талаарх одоогийн яриаг өөрчлөхөд тусална гэж үзжээ. Тэрбээр цааш нь "Кендрик, Дрейк хоёрынх хэдэн жилийн өмнөх явдал байсан, одоо үүнийг арай өөр түвшинд гаргах хэрэгтэй" гэсэн байна.

Хоёр уран бүтээлч олон жилийн турш бие бие рүүгээ үг хаясаар ирсэн бөгөөд Дрейк “Iceman” дээрээ Жэй-Зиг шүүмжилж, харин Жэй-Зи “Roots Picnic Freestyle”-ээрээ хариу барьснаар тэдний харилцаа улам хурцадсан түүхтэй.

Гэсэн хэдий ч Жэй-Зигийн Roc Nation агентлаг түүнийг шинэ цомог гаргах гэж байгаа тухай цуурхлыг няцааж, “хуурамч мэдээ” хэмээн мэдэгдээд байна.