DW буюу Дойче Велле агентлагийн Глобал медиа форумын үеэр танилцуулсан Рейтерс агентлагийн "Дижитал мэдээний тайлан"-д залуучуудын мэдээллийн хэрэглээний талаарх түгшүүртэй үзүүлэлтийг дурджээ. Тус тайланд өнөөгийн залуу үеийнхэн мэдээ мэдээллээс улам бүр хөндийрч, мэдээ үзэхээс татгалзах болсныг онцолсон байна.
Хэдийгээр мэдээллийн хэрэгслээс холдох энэхүү хандлага ажиглагдаж байгаа ч тус тайланг зохиогч нь "сэтгүүл зүй одоо ч чухал хэвээр байна" хэмээн байр сууриа илэрхийлжээ.