DW-ийн Глобал медиа форумын үеэр танилцуулсан Рейтерс агентлагийн Дижитал мэдээллийн тайланд дурдсанаар, залуучуудын дунд мэдээ мэдээллээс хөндийрөх, түүнээс зайлсхийх түгшүүртэй үзэгдэл ажиглагдаж байна.
Дэлхий даяар залуу үеийнхэн мэдээллийн эх сурвалжуудаас нүүр буруулах болсон нь энэхүү тайлангаар дамжуулан онцолсон гол асуудал болоод байна. Хэдийгээр мэдээллийн хэрэглээ ийнхүү буурч байгаа ч уг тайланг зохиогч нь сэтгүүл зүй одоо ч чухал ач холбогдолтой хэвээр байгааг онцлон тэмдэглэжээ.