Орос болон Украины хоорондох мөргөлдөөн хурцадсаар байгаа энэ үед Украины Ерөнхийлөгч Володимир Зеленскийг Оросын агаарын цохилтын улмаас амиа алдсан гэх ташаа мэдээлэл цахим орчинд эрчимтэй тархах болжээ.

Энэхүү мэдээлэл нь олон нийтийн дунд төөрөгдөл үүсгэж байгаа бөгөөд үүнтэй холбогдуулан DW агентлагийн баг уг асуудалд нягтлан шалгалт хийсэн байна. Тус агентлагийн мэдээлснээр, дээрх ташаа мэдээлэл нь бодит байдалд нийцэхгүй байгаа бөгөөд Украины төрийн тэргүүний амь нас хохирсон гэх мэдээлэл нь худал болохыг тодотгов.

Мөргөлдөөний нөхцөл байдал хурцадмал байгаа энэ үед ийнхүү худал мэдээлэл цахим сүлжээгээр дамжин түгэж байгаа нь анхаарал татаж байна.