Хэт их хөрөнгө мөнгөтэй хүмүүсийн хувьд түүнийгээ хэрхэн үр дүнтэй зарцуулж, амьдралаас таашаал авахад нь туслах тусгай үйлчилгээ хэрэг болдог ажээ. Нью-Йорк хотод байрладаг тансаг зэрэглэлийн консьерж үйлчилгээний Fischer Unlimited компани нь чинээлэг хүмүүст тусгайлан үйлчилдэг байна.

Тус компанид үйлчлүүлэгчээр бүртгүүлэхийн тулд зөвхөн элсэлтийн хураамжид 150,000 ам.доллар төлдөг бөгөөд үүн дээр нэмээд 25,000 ам.долларын төлбөр шаардагддаг байна. Одоогийн байдлаар тэдний үйлчилгээг нийт 145 орчим гэр бүл авч байгаа аж.

Энэхүү компанийн үйлчлүүлэгчдийн нэг нь төрсөн өдрийн баяртаа зориулж 24 сая ам.доллар зарцуулсан тохиолдол гарчээ.