Израилийн уран бүтээлчдийн хийсэн 'NAZA' нэртэй баримтат кинонд тус улсын цэргүүд нэрээ нууцлан, энгийн иргэдийг олноор нь хөнөөсөн явдлын талаар ярьсан байна.
Энэхүү киноны зураг авалтыг Тель-Авив хотын байшингийн дээвэр дээр хийсэн бөгөөд Израилийн сэтгүүлч Ювал Абрахам (Yuval Abraham) цэрэг болон тагнуулын албаныхантай ганцаарчилсан ярилцлага хийж, тэдний мэдээллийг сонсжээ.
Киноны нэр болох "NAZA" нь еврей хэлний "nezek agavi" буюу "дагалдах хохирол" гэсэн үгийн товчлол аж. Энэхүү нэр томьёо нь Израилийн армийн хүлээн зөвшөөрч болохуйц гэж үзсэн энгийн иргэдийн хохирлын тоог илэрхийлдэг байна.