Бямба гарагт Израиль улс Сирийн өмнөд хэсэгт орших “террорист” этгээдийгонилсон хэмээн мэдэгдлээ. Харин үүний хариуд Сирийн Гадаад хэргийн яам уг үйлдлийг өөрийн нутаг дэвсгэрийн бүрэн эрхийг “илт” зөрчсөн явдал гэж буруушаасан байна.
Сирийн талын мэдээлснээр уг халдлага нь нийслэл Дамаск хотын баруун хөдөө нутагт орших Бейт Жинн (Beit Jinn) тосгоны ойролцоох зам дээр энгийн иргэдийн тээврийн хэрэгслийг дроноор оносон явдал байжээ. Уг цохилтын улмаас энгийн иргэд гэмтэж бэртсэн талаар Гадаад хэргийн яамнаас нь дурдсан байна.
Мөн тус улсын төрийн телевизээс уг халдлагын улмаас нэг хүн гэмтсэн гэж мэдээлжээ. Израилын арми энэ талаар мэдэгдэл гаргасан байна.