Инди хөгжмийн ертөнцийн нөлөө бүхий уран бүтээлч, “Boygenius” хамтлагийн гишүүн Фиби Брижерс жүжигчний карьераа эхлүүлэх гэж байна. Тэрээр A24 студийн бүтээж буй “Primetime” хэмээх шинэ кинонд дэлгэцийн анхны дүрээ бүтээхээр болсныг албан ёсоор мэдээллээ.
Найруулагч Лэнс Оппенхаймын бүтээл болох энэхүү драм кино нь “To Catch a Predator” цувралаас сэдэвлэн бүтээгдэж байгаа юм. Киноны гол дүрд жүжигчин Роберт Паттинсон тоглох бөгөөд тэрээр “To Catch a Predator” цувралын хөтлөгч, зохиогч Крис Хансений дүрийг бүтээх аж. Уг кинонд “Dateline” нэвтрүүлэг хэрхэн олны анхааралд өртөж, хөтлөгч нь насанд хүрээгүй хүүхдүүдийг хохироогчдыг илрүүлж буй үйл явдлыг харуулах юм. Фиби Брижерс энэхүү кинонд ямар дүр бүтээх нь одоогоор тодорхойгүй байна.
Киноны бүрэлдэхүүнд Мерритт Вевер, Скайлер Гисондо, Мэтью Махер, Боким Вудбайн зэрэг жүжигчид багтжээ. “Primetime” киног A24 компани түгээхээр төлөвлөсөн байна.