Цахим орчинд олон жилийн турш инээдмийн контент бүтээж ирсэн Druski (жинхэнэ нэр нь Дрю Десбордес) 11 дүгээр сарын 7-ны үдэш алдарт Saturday Night Live (SNL) нэвтрүүлгийг хөтөллөө. Ингэснээр тэрээр тус нэвтрүүлгийн түүхэнд хөтлөгчөөр ажилласан анхны дижитал контент бүтээгч болсон юм. Энэ удаагийн дугаарын хөгжмийн зочноор The Strokes хамтлаг оролцжээ.
Druski монологийнхоо үеэр шууд телевизийн эфирт хараал хэлэхгүй байх болон цагаан арьстны дүрд хувирахгүй байхыг сануулсан талаар хошигносон байна. Түүний цахим орчин дахь төслүүд болох "Coulda Been Records" болон "Coulda Been Love" шоунууд нь YouTube платформ дээр нийт 6 сая гаруй дагагч, бараг 2 тэрбум үзэлт цуглуулаад байгаа юм. Тэрээр мөн өөрийнхөө тухай гарсан Оземпик хэрэглэж байгаа гэх цуурхлын талаар болон танхимд сууж буй гэр бүлийнхнийхээ талаар хошигноод амжжээ.
Тэрээр өнгөрсөн жилийн амжилтаа дурсахдаа үзэгчдэд бэлэг барьж, Оскарын шагналт жүжигчин Эмма Стоуныг тайзан дээр урин гаргаж ирсэн байна. Тэд 2027 оны 5 дугаар сарын 21-нд нээлтээ хийх "The Catch" нэртэй бейсболын сэдэвт романтик инээдмийн кинонд хамтран тоглож байгаа аж. Druski тайзан дээр өөрийгөө Стоуны дурлалт залуугийн дүрийг бүтээж байгаа хэмээн хошигносон бол мэдээлснээр тэрээр түүний хамгаалагчийн дүрд тоглож байгаа гэнэ.
Үүнээс гадна 11 дүгээр сарын 2-нд Netflix компани жүжигчин Druski болон түүний продакшнтай олон жилийн хамтын ажиллагааны гэрээ байгуулснаа зарласан юм. Тус гэрээний хүрээнд бүтээгдэж буй түүний анхны цуврал "Collect & Praise" нь 12 дугаар сарын 1-нд цацагдахаар төлөвлөгджээ.