АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Иран улс руу чиглэсэн цэргийн ажиллагааг зогсоохоор шийдвэрлэснээ зарлалаа. Түүний мэдээлснээр, Иран болон Ойрхи Дорнодын бусад улс орнууд АНУ-ыг Иран руу довтлохгүй байхыг хүссэн байна.

Трамп энэхүү шийдвэрээ гаргах болсон шалтгаанаа тайлбарлахдаа, талуудын хооронд хэлэлцээрийн хүрээ тохиролцогдсон хэмээн онцолжээ. Одоогоор уг хэлэлцээрийн талаарх нарийвчилсан мэдээлэл тодорхойгүй байгаа бөгөөд асуудал хүлээгдэж буй байдалтай байна.