АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираныг Хезболла бүлэглэлийг дэмжиж буй үйлдлийнх нь төлөө хатуу цохилт өгнө гэж заналхийлсний дараа Ираны тал байр сууриа илэрхийллээ.

Ираны Парламентын дарга бөгөөд гол хэлэлцээч Мохаммад Багер Галибаф Ням гарагт мэдэгдэл хийхдээ, АНУ-ыг Исламын бүгд найрамдах улсын эсрэг заналхийлэл хийхээс татгалзахыг хатуу анхааруулав. Тэрээр “Манай зэвсэгт хүчин хариу арга хэмжээ авахад бэлэн байна” хэмээн онцолжээ.

Галибаф цааш нь хэлэхдээ, “Хэрэв тэдний заналхийлэл ямар нэгэн үр дүнд хүрдэг байсан бол тэд өнөөдрийнх шиг цөхрөнгөө барсан байдалд хүрэхгүй байх байсан гэдгийг тэд ойлгох хэрэгтэй. Бид Америкийн заналхийллийг огт тоодоггүй” хэмээн мэдэгдсэн байна. Тэрээр мөн АНУ-ын талыг илүү болгоомжтой байхыг уриалжээ.