Иран улсад тус улсын удирдагч Аятолла Али Хаменеиг эцсийн замд нь үдэх ёслолын ажиллагаа эхэллээ. Түүнийг нас барснаас хойш дөрвөн сар гаруйн хугацаа өнгөрөөд байгаа бөгөөд энэ удаад долоо хоногийн турш үргэлжлэх хүндэтгэлийн арга хэмжээг зохион байгуулж байна.

Энэхүү гашуудлын ёслолд оролцохоор дэлхийн улс орнуудын гадаад орны төлөөлөгчид Иран улсад цугларч эхлээд байна. Аятолла Али Хаменеи нь АНУ болон Израилийн хамтарсан агаарын цохилтын улмаас амиа алдсан билээ.

Одоогоор Ираны эрх баригчид түүнийг дурсах болон хүндэтгэл үзүүлэх долоо хоногийн хугацаатай ёслолын ажиллагааг албан ёсоор эхлүүлээд байна.