Иран улс тус улсын дээд удирдагч Аяатолла Али Хаменеиг хүндэтгэх томоохон хэмжээний оршуулгын ёслолд бэлтгэж эхэлжээ. Тегеран хотын "Grand Mosalla" сүмд түүний аварга том хөрөг зургуудыг өлгөж, ажилчид ёслолын бэлтгэл ажлыг эрчимтэй хийж байна.

Шиа урсгалын олон хүний хувьд оюун санааны удирдагч байсан Али Хаменеи 86 насандаа нийслэлийн төвд байрлах өөрийн байрандаа АНУ болон Израилын агаарын цохилтын улмаас амиа алдсан юм. Түүний оршуулгын ёслол дайны ид үед хойшлогдоод байсан билээ.

Одоогоор Иран болон АНУ-ын хооронд мөргөлдөөнийг зогсоох урьдчилсан хэлэлцээр байгуулж, эмзэг нөхцөл байдалтай гал зогсоох дэглэм тогтоогоод байгаа энэ үед уг ёслолыг зохион байгуулахаар төлөвлөж байна.