Иран улс Хормузын хоолойгоор дамжин өнгөрөх АНУ болон Израилийн хөлөг онгоцуудыг хориглох саналыг дэвшүүлж байна. Орон нутгийн хэвлэлүүдийн мэдээлснээр, тус улс Омантай хамтран Хормузын хоолойг удирдах асуудлаар хэлэлцээр хийж байгаа аж.
Энэхүү санал болгож буй хэлэлцээрийн хүрээнд, дайсагнасан харилцаатай орнууд уг усан замыг ашиглахын тулд нөхөн төлбөр төлөх шаардлагатай болох юм. Одоогоор уг баримт бичгийг Ираны парламент хянан хэлэлцэж байгаа талаар хагас албан ёсны "Fars" агентлаг мэдээллээ.
Хормузын хоолой нь эрчим хүчний тээвэрлэлтийн хувьд дэлхийн хамгийн чухал усан замуудын нэг юм. Хоёрдугаар сард АНУ болон Израиль улс Иран руу довтолсноос хойш тус хоолойн үйл ажиллагаа саатсан билээ. Тиймээс энэхүү хэлэлцээр нь Хормузын хоолойг дахин нээх болон эрчим хүчний урсгалыг сэргээх хүлээлтэд гол нөлөө үзүүлж байна.