АНУ болон Иран улсын хоорондох нөхцөл байдал хурцадмал хэвээр байна. АНУ-ын зүгээс Иран руу шинээр цохилт өгсөний дараа Ираны тал хариу арга хэмжээ болгон худалдааны илүү олон замыг хаах болно хэмээн сүрдүүлжээ.

Үүнтэй зэрэгцэн АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп хэрэв Иран улс хэлэлцээний ширээнд эргэн суухгүй бол ирэх долоо хоногт тус улсын гүүр болон цахилгаан станцуудыг онилон цохилт өгөхөө мэдэгдсэн байна.

Хоёр улсын хоорондох энэхүү зөрчил нь олон улсын анхаарлын төвд байгаа бөгөөд цаашид хэрхэн өрнөх нь тодорхойгүй байна.