АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны эсрэг хийхээр төлөвлөж байсан цэргийн ажиллагааг зогсоож, оронд нь хэлэлцээ хийх шийдвэр гаргаснаа мэдэгдлээ. Тэрээр ням гарагт “Air Force One” онгоцон дээр сэтгүүлчдэд өгсөн мэдээлэлдээ хэлэлцээ даваа гарагт эхэлнэ гэдгийг онцолсон байна.
АНУ-ын Ерөнхийлөгчийн хэлснээр, Ираны тал халдлагад өртөхийг хүсэхгүй байгаа бөгөөд цэргийн ажиллагааны бэлтгэл ажил эхэлснийг анзаарсан гэдгээ ойлгосон аж. Трамп “Одоо бид тэдэнтэй хэлэлцээ хийх хэлбэрээр ярилцаж байна. Энэ нь маргааш үдээс хойш эхэлнэ” хэмээн мэдэгдсэн юм.
Гэсэн хэдий ч хэлэлцээ хаана болох болон бусад дэлгэрэнгүй мэдээллийн талаар Дональд Трамп одоогоор тодорхой зүйл хэлээгүй байна.