Ираны дайн үргэлжилж, дэлхийн зах зээл дэх нефтийн үнэ өндөр хэвээр байгаа энэ үед Хятад улс түлшний экспортын хяналтаа чангатгасан талаар SCMP мэдээлэв. Бээжин энэ сард боловсруулсан түлшний экспортод тавьсан хязгаарлалтаа сулруулсан хэдий ч дотоодын нөөцөө хамгаалах зорилгоор түлш боловсруулагчдад тавих шаардлагаа нэмэгдүүлжээ.

Энэхүү шийдвэр нь дотоодын нөөцөө хамгаалах зорилготой болгоомжилсон алхам гэж асуудалтай танил гурван эх сурвалж мэдээлсэн байна. Тус улсын энэхүү алхам нь үндэсний хэмжээний хангалттай нөөцтэй байгаа хэдий ч дэлхийн улс төрийн нөхцөл байдалтай шууд холбоотой ажээ.

Асуудалд ойр эх сурвалжийн мэдээлснээр, Вашингтон болон Тегераны хооронд тогтоосон түр эвлэрэл нуран унасантай холбогдуулан Бээжин түлшний экспортын хязгаарлалтыг сулруулах тал дээр илүү болгоомжтой байр суурь баримтлах болсон байна. Ийнхүү Хятад улс дэлхийн зах зээл дэх тодорхойгүй байдлаас үүдэн эрчим хүчний аюулгүй байдлаа нэн тэргүүнд тавьж, экспортын шаардлагаа чангатгаж байна.