Ираны Ерөнхийлөгч Масуд Пезешкиан Лхагва гарагт НҮБ-ын индэр дээрээс үг хэлэхдээ АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампыг «дээрэлхэх сэтгэлгээ» гаргаж байна хэмээн буруутгалаа.

НҮБ-ын 193 гишүүн орны Ерөнхий Ассамблейн чуулганд хандаж үг хэлэхдээ тэрээр Иран улс АНУ-тай хийж буй дайнд хэзээ ч бууж өгөхгүй гэдгийг мэдэгдсэн байна. Гэхдээ уг мөргөлдөөнийг дуусгахын тулд дипломат яриа хэлэлцээ хийхэд нээлттэй хэвээр байгааг онцолжээ.

Хэрэв тохиролцоонд хүрэхгүй бол Ираныг бүрмөсөн сөнөөж болзошгүй хэмээн сануулсан Дональд Трампын мэдэгдлийг Пезешкиан эрс няцаасан юм. Тэрээр аливаа сүрдүүлэг, заналхийлэл нь Ираны шийдэмгий байдлыг улам бүр бататгах болно гэдгийг тэмдэглэн хэллээ.