Ираны хүний эрхийн төлөө тэмцэгч, ялангуяа эмэгтэйчүүдийн эрхийн төлөө тууштай тэмцсэнийхээ төлөө 2023 онд Нобелийн энхтайвны шагнал хүртсэн Наргес Мохаммади шоронд хоригдож байхдаа зүрхний хямралд орж эмнэлэгт хүргэгдсэн тухай DW агентлаг мэдээллээ.

Түүний гэр бүлийнхний мэдээлснээр, Мохаммади хатагтайг Тегеран хотын Эвин шоронгоос эмнэлэгт хүргэсэн бөгөөд одоогоор биеийн байдал нь ямар байгаа талаар дэлгэрэнгүй мэдээлэл гараагүй байна. Тэрээр Ираны дэглэмийг шүүмжилж, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалахын төлөө олон жилийн турш тэмцсэнийхээ төлөө хэд хэдэн удаа баривчлагдаж, шоронд хоригдож байсан.

Наргес Мохаммади бол Ираны эмэгтэйчүүдийн эрхийн хөдөлгөөний нөлөө бүхий зүтгэлтэн бөгөөд тус улсад эмэгтэйчүүдийн эрх чөлөөг хязгаарлаж буй хууль тогтоомжийг эсэргүүцсээр ирсэн. Түүнийг шоронд хоригдож байх хугацаандаа Нобелийн энхтайвны шагнал хүртсэн нь Ираны эрх баригчдад үзүүлэх олон улсын дарамтыг улам нэмэгдүүлж байна.

Олон улсын хүний эрхийн байгууллагууд Мохаммади хатагтайг нэн даруй суллахыг Ираны засгийн газраас шаардаж, түүний эрүүл мэндийг сайтар хамгаалахыг уриалж байна.