АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп лхагва гарагт хийсэн мэдэгдэлдээ Ираны дайны эхний өдөр буюу хоёрдугаар сарын 28-нд тус улсын өмнөд хэсэгт байрлах Минаб хотын охидын сургуульд болсон халдлагын хариуцлагыг хэн хүлээх нь хэзээ ч тодорхой болохгүй байж магадгүй гэжээ. Уг халдлагын улмаас олон тооны хүүхэд амиа алдсан юм.

Өнгөрөгч гуравдугаар сард Ройтерс агентлаг АНУ-ын цэргийн дотоод мөрдөн байцаалтын урьдчилсан дүнг иш татан мэдээлэхдээ, уг халдлагад АНУ-ын зэвсэгт хүчин холбоотой байх магадлалтайг дурдаж байсан билээ. Үүний дараа Пентагон уг асуудлаарх мөрдөн шалгах ажиллагааг өндөр түвшинд шилжүүлсэн ч одоогоор урьдчилсан дүгнэлтүүдийн талаар албан ёсоор хүлээн зөвшөөрөөгүй байна.

Ерөнхийлөгч Трамп энэ талаар тайлбар өгөхдөө хэн буруутай болохыг мэдэх боломжгүй гэсэн байр суурийг илэрхийлсэн байна.