Дэлхийн түүхий эдийн хамгийн том экспортлогч орон болох Саудын Араб өөрийн үндэсний тээврийн компанийн газрын тос тээвэрлэгч хөлөг онгоц руу Иран халдсаны улмаас Филиппиний хоёр далайчин амиа алдсан гэж лхагва гарагт мэдэгдлээ.

Саудын Арабын газрын тосыг тээвэрлэж явсан "Bahri" компанийн эзэмшлийн Sidr хөлөг онгоц даваа гаргийн орой Ормузын хоолойгоор дайран өнгөрөх үедээ халдлагад өртсөн гэж мэдээлэгдсэн хоёр супер танкерын нэг байжээ.

Тегеран тус нарийн усан хоолойгоор зөвшөөрөлгүй зорчихоор оролдсон танкеруудыг сүрдүүлж, Персийн булангийн газрын тосоор баялаг хөрш орнуудын эрчим хүчний экспортод саад учруулж байна.