НҮБ-ын дэргэдэх Олон улсын цөмийн эрчим хүчний агентлагийн (ОУАЭА) тэргүүн Ираны цөмийн баяжуулах байгууламжуудад өөрийн байцаагчдыг илгээнэ гэдгээ мэдэгдлээ. Энэхүү мэдээлэл нь АНУ болон Иран улсын талууд цөмийн хэлэлцээрийн асуудлаар хоорондоо зөрчилтэй байр суурь илэрхийлснээс нэг өдрийн дараа гарч байна.
АНУ болон Иран улс түр зуурын хэлэлцээрийн хүрээнд цөмийн байгууламжийн хяналт шалгалтын асуудлаар харилцан адилгүй тайлбар хийгээд байсан юм. ОУАЭА-ийн тэргүүний зүгээс тус байгууллагын байцаагчид уг цөмийн байгууламжуудад очиж ажиллах дохиог өгснөөр нөхцөл байдал тодорхой болох төлөвтэй байна.