АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон Цагаан ордон өнгөрсөн жил Ираны хамгийн том цөмийн байгууламжуудад цохилт өгсний дараа тус улсын цөмийн хөтөлбөрийг бүрэн устгасан хэмээн хатуу байр суурьтай байсан юм.
Ерөнхийлөгч Трамп өөрийн сошиал хуудсаараа дамжуулан: "Хиймэл дагуулын зургаас харагдаж байгаачлан Ираны бүх цөмийн байгууламжид асар их хохирол учирсан. Тэднийг устгасан гэдэг нь хамгийн оновчтой тодорхойлолт!" хэмээн бичиж байв. Үүнтэй зэрэгцэн Цагаан ордон албан ёсны мэдэгдэлдээ, "Ираны цөмийн байгууламжууд бүрэн устгагдсан бөгөөд үүнийг үгүйсгэсэн аливаа мэдээлэл бол худал хуурмаг юм" гэж онцолж байсан билээ.
Гэвч уг үйл явдлаас хойш нэг жилийн дараа АНУ-ын удирдлага 'Pickaxe Mountain' хэмээх байршилд анхаарлаа хандуулж эхэллээ. Одоогийн байдлаар АНУ-ын зүгээс Ираны цөмийн хөтөлбөртэй холбоотой энэхүү шинэ чиглэлд ямар алхам хийхээр төлөвлөж байгаа нь анхаарал татаж байна.