Ираны хүний эрхийн төлөө тэмцэгч, 2023 оны Энх тайвны Нобелийн шагналын эзэн Наргес Мохаммади шоронд байхдаа биеийн байдал нь эрс муудаж, эмнэлэгт хүргэгдсэн тухай NPR World агентлаг мэдээллээ. Түүний гэр бүлийнхний хэлснээр Мохаммади гуравдугаар сард зүрхний шигдээс болсноос хойш биеийн байдал нь тогтворгүй байгаа аж.
Наргес Мохаммади нь Ираны эрх баригчдын эсрэг хүчтэй дуу хоолой болж, хүний эрх, ялангуяа эмэгтэйчүүдийн эрхийн төлөө тууштай тэмцсэнийхээ төлөө олон жилийн турш шоронд хоригдож байгаа юм. Тэрээр Иран дахь цаазаар авах ялыг эсэргүүцэж, улс төрийн хоригдлуудыг суллахын төлөө идэвхтэй ажиллаж байсан.
Түүний энэхүү гавьяаг үнэлж, 2023 онд Энх тайвны Нобелийн шагналыг хүртээсэн билээ. Шагнал гардуулах ёслолын үеэр түүний хүүхдүүд эхийнхээ өмнөөс шагналаа гардан авч, ээжийнхээ тэмцлийг үргэлжлүүлэхээ амласан.
Олон улсын хүний эрхийн байгууллагууд Мохаммадигийн эрүүл мэндийн байдалд гүнээ санаа зовж байгаагаа илэрхийлж, Ираны засгийн газрыг түүнд зохих эмчилгээ хийлгэх боломжоор хангахыг шаардаж байна. Түүнийг яаралтай суллахыг уриалж буй дуу хоолой ч олширсоор байна.
Уужим.com сайтын зүгээс Наргес Мохаммадигийн эрүүл энхийн төлөө залбирч, түүний шударга ёсны төлөөх тэмцэлд амжилт хүсье.